БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНАСАУ Өмнөд Солонгостой нэгдэх боломжгүй. Учир нь тус хоёр улс өөр хоорондоо дайсагнасан улсууд гэж БНАСУ-ын Ардын дээд хурлын хуралдаан дээр мэдэгджээ.
“БНСУ нь бүх салбарт америкжиж, хагас саажсан хараат улс. Энэ бол бүрэн харийн улс” гэж Ким Жон Ун онцолжээ. Түүний хэлснээр, хөрш орны удирдлагыг өөрчилсөн ч БНАСАУ-ын чиглэлээр дайсагнасан бодлого нь үргэлжилсээр байна. Ийм их дайсагнасан орнууд нэгдсэн жишээ түүхэнд байна уу? гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна.
Хоёр Солонгос нэгдэх боломжгүй гэдгийг хуулиар батжуулна гэж тэр онцолжээ. БНАСАУ-ын удирдагч мөн тус улс цөмийн зэвсгээсээ ангижрахгүй гээд цөмийн зэвсгээсээ ангижрахыг уриалсан уриалга нь тус улсын тусгаар байдалд халдаж буйтай агаар нэг юм гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Удахгүй Трамп ах чинь цөмийн байгууламжыг чинь бөмбөгдөхөөр очих байх даа.
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch