Ким Жон Ун БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдов

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун тус улсын Төрийн зөвлөлийн даргаар улиран сонгогдсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлжээ.

Ардын дээд хурлын чуулганаар мөн АДХ-ын Байнгын хорооны дарга, Ерөнхий сайдыг тус тус сонгосон байна.

Чуулганаар, БНАСАУ-ын социалист Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, эдийн засгийн хөгжийн таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн, төсвөө баталжээ. Эдийн засгийн хоёрдугаар комиссыг сайд нарын танхимын харьяанд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Шинжээчдийн үзэж буйгаар, энэ нь БНАСАУ-ын засгийн газар эдийн засгийн бүх салбар, тэр дундаа, цэргийн аж үйлдвэрийг хянах хяналтаа чангатгаж буйг илтгэж байна.

Түүнчлэн Төрийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн бөгөөд шинэ бүрэлдэхүүнд Ким Жон Уны дүү Ким Ё Жон ороогүй байна.

Ким Жон Ун нь 2016 оноос хойш Төрийн зөвлөлийг тэргүүлж байна. Турийн зөвлөлийн төрийн бодлогын асуудлыг эрхэлдэг дээд байгууллага юм. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр, Ким Жон Ун төрийн тэргүүн, Солонгосын ардын армийн ерөнхий командлагч болсон юм. Үүнээс өмнө Ардын дээд хурлын даргыг төрийн тэргүүн гэж үздэг байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top