БНХАУ-ын гадаад хэргийн сайд Ван И БНАСАУ-ын гадаад хэргийн яамны урилгаар энэ сарын 9-10-нд Пёньян хотноо айлчилж байна гэж БНХАУ-ын гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.
Энэхүү айлчлал нь хоёр намын дээд удирдлагууд, төрийн тэргүүн нарын хооронд хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх, хоёр улсын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал алхам болно гэж үзэж байна.
Тус хоёр улс нь уламжлалт найрсаг харилцаатай хөрш орнууд бөгөөд хоёр улсын харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын нам, засгийн стратегийн бодлого юм гэж БНХАУ-ын гадаад хэргийн яам мэдэгджээ.
Энэхүү айлчлал нь БНХАУ-ын гадаад хэргийн сайдын 2019 оны есдүгээр сараас хойш Умард Солонгост хийж буй анхны айлчлал. Энэ үеэр Ван И БНАСАУ-ын гадаад хэргийн сайдтай яриа хэлэлцээ хийнэ. Ван И мөн БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзалт хийх хүлээлттэй байна.

Сэтгэгдэл ( 0 )