Төрөөс санхүүжсэн 2.8 мянган төслийн 42% нь хугацаа сунаж, өртөг нь өсжээ

Б.Сэцэн | Zindaa.mn
14 минутын өмнө

Монгол Улсын хэмжээнд 2016-2025 оны хооронд төсвийн хөрөнгө оруулалт 2874 төсөл баталж, хэрэгжүүлсэн ч тэдгээрийн 42.5% буюу 1219 төслийн хугацаа сунаж, төсөвт өртөг нь нэмэгджээ. Өөрөөр хэлбэл гурван төсөл тутмын нэг нь удааширч, ашиглалтад орох хугацаа хойшилдог байна. Шинжээчдийн үзэж байгаагаар төслийг хэрэгжүүлэхэд харилцан уялдаа муутай олон хууль, тогтоол байгаагаас үүдэлтэй аж.

Одоогоор УИХ-аар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай хуулийн төсөл хэлэлцэж буй. Энэ хууль нь 8 бүлэг, 63 зүйл, 308 заалттай бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтын зарчим, үе шат, ангилал, оролцогч байгууллагуудын чиг үүрэг, бүрэн эрх, төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт, тайлагналт, өмчийн удирдлага, ашиглалт зэргийг иж бүрэн зохицуулахаар тусгажээ. Хууль санаачлагчдын үзэж байгаар энэ хууль нь Дэлхийн банкаас тодорхойлсон “Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай байлгах 8 үе шат”-ыг хангах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top