ТӨСӨЛ | Монголд ажиллах гадаад ажилчдад тоо хэмжээ тогтоохгүй, ажлын байрны төлбөрөөс чөлөөлнө

Б.Гантуяа | Zindaa.mn
4 цагийн өмнө

-Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ-

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.19) УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Тус хуулийн төсөлд уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг тусгасан байна.

Манай улсад 1993-2006 оны хооронд төрөлтийн дундаж үзүүлэлт эрс бага байсан нь дотоодын ажиллах хүчний хомсдолыг үүсгэж, энэ хомсдол 2030 он хүртэл үргэлжлэх судалгаа гарчээ.  Тиймээс уг төлөвийг харгалзаж, дээрх хуулийн төслийг өргөн мэдүүлж буйг хуулийн төсөл санаачлагчдын зүгээс онцоллоо.

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын “Төрийн бүтээмжийн сэргэлт” дэх Хувийн хэвшлийн гадаадаас авах ажиллах хүчний тоонд хязгаарлалт тогтоохгүй байх, хууль тогтоомжийн дагуу ногдуулах ажлын байрны төлбөрийг 50 хувиар хөнгөлөх, ингэснээр дотоодоос хангах боломжгүй байгаа ажиллах хүчийг гадаадаас авах боломж бүрдүүлсэн байх үр дүнд хүрэхээр тооцсон байдаг. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг ажиллах хүчний хомсдолд орсныг цаг алдалгүй таслан зогсоох зорилгоор уг хуулийн төслийг өргөн мэдүүллээ гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодотголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.200) 6 минутын өмнө

Хятадуудаар дүүрэх нь дээ.

0  |  0
Зочин(66.181.188.42) 2 цагийн өмнө

Улс орон даяар 2025 онд маш их бүтээн байгуулалтын ажил өрнөх гэж байна. Манайд ажиллах хүч их дутагдалтай. Цагаа олсон зөв шийдвэр шүү.Сайнзориг гишүүнээ ......

0  |  0
Ганаа(202.179.24.98) 3 цагийн өмнө

Хэзээ ч болохгүй, маш их хятад мөн ядуу улс орнуудын хар ажилчид орж ирнэ. Дараа нь тэд буцаж гарахгүй маш хүнд байдалд( дайны байж магадгүй) орно шүү.

0  |  0
Яана даа(203.91.116.130) 3 цагийн өмнө

хэдэн хужаа нарыг оруулж ирэх нь дээ. Монголоор дүүрэн ажилгүй хүмүүс их байна.

0  |  0
татвар төлөгч(66.181.177.57) 4 цагийн өмнө

Тэрбумын иргэдтэй том гүрний дэргэд ийм хууль батлуулбал монгол улс хүнд хэцүү байдалд орно. Оруулаад эрггүүлж гаргаж чадахгүй, албадлага, хууль ярихад иргэдээ хамгаална ороод ирвэл юу ч хийж чадахгүйгээ бодож сэтгэмээр юм. Алсын хараа, талаас нь бодох сэтгэлгээ дутагдаж байна.

0  |  0
Иргэн(202.55.188.100) 4 цагийн өмнө

Уут мөнгөөр Улсаа худалдсан этгээдүүдтэй хатуу тэмцэлд босцгооё. Монголчууд аа.

0  |  0
Top