Азийн Пауэрлифтингийн холбоо (APF), Монголын Пауэрлифтингийн холбоо хамтран Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026.12.01-10-ны өдрүүдэд Насанд хүрэгчид болон Мастеруудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад бэлэн болжээ.
Олон улсын Пауэрлифтингийн холбоо (IPF)-ны албан ёсны хуваарийн дагуу Монголд зохион байгуулагдах тус тэмцээнд хүний булчингийн дээд хүч, тэсвэр хатуужил, бие бялдрын хөгжил, сэтгэл зүйн бэлтгэлийн гайхамшигтай өөрчлөлтийн гэрч болсон 20 улс орны 390 гаруй шилдэг тамирчид өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлээд байна. Түүнчлэн, Олон Улс, Азийн холбооны ерөнхийлөгч, удирдлагууд болон 59 Олон улсын шүүгч, 134 дасгалжуулагч хүрэлцэн ирэхээр болжээ.
Тэмцээний албан ёсны хэвлэлийн бага хурал ирэх даваа гаригт буюу арваннэгдүгээр сарын 30-ны өдөр 11:00 цагаас "Holiday Inn" зочид буудалд болно.

ПАУЭРЛИФТИНГИЙН 2026 ОНЫ АЗИ ТИВИЙН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
1. Тэмцээний үндсэн мэдээлэл
Тэмцээний нэр: Asian Open & Masters Classic & Equipped Powerlifting Championships 2026
Хугацаа : 2026.12.01–12.10
Улс: Монгол Улс
Хот: Улаанбаатар
Спорт: Пауэрлифтинг
Зохион байгуулагч: Монголын Пауэрлифтингийн холбоо (MPF)
Зохион байгуулагч: Азийн Пауэрлифтингийн холбоо (APF)
Холбогдох холбоо: Олон Улсын Пауэрлифтингийн Холбоо (IPF)
Төрөл: Classic & Equipped
2. Тэмцээний төрлүүд
Classic (Raw) төрөл: Тусгай хүчний костюмгүйгээр, зөвшөөрөгдсөн үндсэн хэрэглэл ашиглан өрсөлдөнө.
Equipped төрөл: Пауэрлифтингийн тусгай дэмжих хувцас, хэрэглэл ашиглан өрсөлдөнө.
3. Өрсөлдөөний үндсэн дасгалууд
Тамирчид дараах гурван төрөлд хүчээ сорьж, нийлбэр дүнгээр өрсөлдөнө. Мөн эрэгтэй, эмэгтэй тамирчид жингийн ангиллаар өрсөлдөнө.
1. Squat – Суух
2. Bench Press – Хэвтээ шахалт
3. Deadlift – Газраас таталт
4. Тэмцээний урьдчилсан хуваарь
12 сарын 1: Техникийн хурал, APF-ийн хурал
12 сарын 2: Нээлтийн ёслол, Classic
12 сарын 3: Classic
12 сарын 4: Classic
12 сарын 5: Classic
12 сарын 6: Classic, Special Olympics
12 сарын 7: Equipped
12 сарын 8: Equipped
12 сарын 9: Equipped
12 сарын 10: Equipped
5. Тэмцээн болох газар
"Holiday Inn Ulaanbaatar" зочид буудал.
ААШТ-ий албан ёсны урилга, мэдүүлгийн маягт, цагийн хуваарь зэрэг бүх бусад хэрэгцээт мэдээллийг Азийн Пауэрлифтингийн холбоо (Asian Powerlifting Federation)-ны цахим хуудаснаас авах боломжтой.
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )