ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхны бүтээлч хандлага ажил хялбарчилна

Я.Болор | Zindaa.mn
9 минутын өмнө

Хонь

Хэд хэдэн сонирхолтой саналаас сонголт хийх хэрэг гарна. Нэмэлт нөхцөл, үүргийн талаар мэдэж авахаас нааш зөвшөөрөх гэж бүү яар. Худалдан авалт хийхээсээ өмнө хэд хэдэн хувилбарыг харьцуулж үзээрэй.

Үхэр

Өөрийнхөө хэрэглэдэг эд зүйлс, үйлчилгээний чанарыг шалгаарай. Зарим зүйлс нь хүссэнд нь хүрэхгүй. Ажлын үр дүнгээ шалгаж, алдаа илэрвэл засаж болох эсэхийг тодруулаарай.

Ихэр

Хамтран ажиллах санал авч магадгүй. Хариу өгөхөөсөө өмнө сайтар судлаарай. Санхүүгийн саналууд тодорхой тооцоолол шаардана. Үдэш нь утсаа хойш нь тавьж, мэдээллийн урсгалаас амсхийгээрэй.

Мэлхий

Гэрээ илүү тухтай, тохилог болгох хүсэл төрнө. Том өөрчлөлт заавал хийх шаардлагагүй. Хайртай хүнд нь үнэтэй бус хамтын дурсамжтай холбоотой бэлэг хэрэгтэй.

Арслан

Ажлын үр дүнгээ танилцуулах боломж гарна. Танилцуулгынхаа хэлбэр бус агуулгад анхаараарай. Хайртай хүндээ сонирхлыг нь харгалзан бэлэг авч өгвөл баярлана.

Охин

Үйлчилгээний өртөг, хугацаа, нөхцөлийг харьцуулаарай. Санал бүрд юу багтаж байгааг сайтар судал. Ажлын шалгалт хийхдээ чанарт нөлөөлж байгаа дутагдалд анхаарлаа хандуулаарай.

Жинлүүр

Олон нийтийн арга хэмжээний урилга авч магадгүй. Сонирхолтой гэж үзвэл очиход илүүдэхгүй. Чөлөөт цагаа тэр чигт нь үйл явдлаар дүүргэх хэрэггүй.

Хилэнц

Хамтран ажиллах санал авна. Нөхцөл нь хэр ашигтай болохыг сайтар судлаарай. Ажлын төслийн хувьд үүрэг, хариуцлагаа хуваарилж, үр дүнг хэрхэн үнэлэхээ тохиролцоорой. Тусламжийг нөлөөлөх арга болгож ашиглах хэрэггүй.

Нум

Таны өмнө хэд хэдэн шинэ чиглэл нээгдэх ба нэгийг нь л сонгоорой. Боломж бүр таны урт хугацааны төлөвлөгөөтэй хэр их нийцэж буйг судлаарай. Хайртай хүнтэйгээ амралтын төлөвлөгөө гаргаарай.

Матар

Гаргасан хүчин чармайлт, үр дүн хоёроо харьцуулж үзээрэй. Зарим төсөл хэт их цаг, мөнгө үрж магадгүй. Хайртай хүнийнхээ дэмжлэг, халамжийг үнэлээрэй.

Хумх

Бүтээлч хандлага зардлыг танах, ажлын үйл явцыг хялбарчилна. Санаагаа хэрэгжүүлэхдээ бусад оролцогчид бүрэн ойлгосон эсэхийг тодруулаарай.

Загас

Өөрийн хүслээ бусдын тулгасан сонголтоос ялгаж салгаарай. Тухайн эд зүйл, үйлчилгээ эсвэл стиль тренд болж байгаа учраас л сонгох хэрэггүй. Зөвхөн танд л таалагддаг зүйлээ хийгээрэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top