Пуэрто Рико улсын гоо бүсгүй Женнифер Баррето эх орондоо зохион байгуулагдсан “Miss Universe 2026” тэмцээний ялагчаар тодорч, гоо бүсгүйн титмийн эзэн боллоо.
Тэрбээр “Miss Universe” тэмцээний түүхэнд гэрлэсэн болон хүүхэд төрүүлсэн оролцогчдод тавьдаг хоригийг цуцалснаас хойш титэм хүртсэн анхны гэр бүлтэй эмэгтэй, мөн анхны ээж болж байна.
Тэмцээний зохион байгуулагчид гурван жилийн өмнө гэрлэж байсан болон хүүхэд төрүүлсэн эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байх маргаантай журмаа цуцалсан юм.
Ийнхүү Женнифер Барретогийн ялалт нь “Miss Universe” тэмцээний оролцогчдод тавигдах шаардлага, шалгуур өөрчлөгдсөний бэлгэдэл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )