Бүгд найрамдах улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 26-ны 13:00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаан анх 1984 онд зохион байгуулагдахад Х.Баянмөнх аварга түрүүлж, Д.Хадбаатар арслан үзүүрлэж байжээ. Харин 1990 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд 1996, 2009 онд өнжсөн байна.
Өнгөрсөн жилийн 101 жилийн ойн барилдаанд улсын заан С.Сүхбат долоо даван түрүүлж, улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол их шөвөгт аймгийн арслан Д.Батбаяр, У.Батцоож нар шалгарсан юм.
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, улсын залуу заан С.Сүхбат 2024 онд мөн тус барилдаанд түрүүлж байв. Тэрбээр энэ жилийн барилдаанд дахин түрүүлбэл Улс тунхагласны ойн барилдаанд гурван жил дараалан түрүүлсэн бөх болох юм.

Сэтгэгдэл ( 0 )