Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хүчирхийллийн хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл иржээ.
Тус мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад тухайн аймагт оршин суух иргэн А нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, төрсөн эцгээ зодсон нь тогтоогдсон байна. Улмаар хүчирхийллийн улмаас хохирогчийн гарын хуруу хугарч, гэмтэл авсан аж.
Одоогоор цагдаагийн байгууллагаас уг хэргийг шалгаж байгаа бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн эхнэр, нөхөр хооронд бус, гэр бүлийн бусад гишүүдийн эсрэг үйлдэгдэж болзошгүйг энэ хэрэг харуулж байна.
Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв

Сэтгэгдэл ( 0 )