Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр нийт 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 653, гэмт хэргийн шинжтэй 101 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 20, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 67, хулгайн 16 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 16 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )