Нэрт тулаанч Тайсон Фюри шизофрени өвчинтэй тэмцэж байна

Б.Сэцэн | Zindaa.mn
15 минутын өмнө

Британийн нэрт тулаанч, хүнд жингийн дэлхийн аварга Тайсон Фюри шизофрени буюу солио өвчнөөр оношлогджээ. Зөвхөн энэ өвчнөөс гадна хоёр туйлт сэтгэцийн эмгэгч мөн илэрсэн байна. Энэ тухай тэрээр Netflix компанийн хийсэн “Тайсон Фюри” баримтат кинонд илэн далангүй ярьжээ.

Тэрээр 2015 онд алдарт тулаанч Владимир Кличког буулгаж аван хүнд жингийн дэлхийн аварга болсны дараа амьдрал нь эрс өөрчлөгдөж, сэтгэцийн эрүүл мэндэд нь ч нөлөөлсөн байна. Улмаар 2016 онд зүрхний хэм алдагдсан шалтгаанаар эмчид хандахад сэтгэцийн дээрх шинж тэмдгийг илрүүлжээ. Энэ цагаас хойш гэр бүл болон дотнын найз нөхдийн дэмжлэгтэйгээр тогтмол эмчилгээнд хамрагдаж, шинж тэмдэг нь бага, багаар илааршиж байгаа аж. Энэ тухай Тайсон Фюри хэлэхдээ “Яг л миний толгойн дотор радио орчихсон юм шиг ярьж эхэлдэг байсан. Би эхлээд үүнийг ядаргаа гэж бодсон боловч хэтэрхий ихээр нөлөөлж эхэлсэн юм. Хоёр туйлт эмгэгийн тухайд нэг өдөр би үгээр хэлэхийн аргагүй баяр хөөртэй, дараа өдөр нь дэлхийн хамгийн гунигтай хүн болчихсон мэт, хаашаа ч гармааргүй байдаг байсан. Үүнийгээ би хоёр туйлт сэтгэцийн эмгэг гэж яаж мэдэх вэ дээ” гэсэн байна.

Тайсон Фюри өмнөх шигээ болохын тулд 2-3 жилийг зарцуулж, эргэн ирэхдээ хоёр ялалт байгуулсан. Ялангуяа Америкийн Деонтей Уайлдертэй тулалдахдаа шүүгчдийн саналаар тэнцэж байлаа. Энэ тэнцээнээс хойш тэрээр дараалсан долоон тулаанд ялалт байгуулж дэлхийн аваргын цолоо эргүүлэн авсан юм. Гэвч 2024 оны тав, арванхоёрдугаар сард Олександр Усыктэй дэлхийн аваргын цолоо хамгаалах, эргүүлэн авах тулаанд дараалсан ялагдал хүлээж, төд удалгүй зодог тайлах тухайгаа зарлаж рингэнд эргэн гараагүй. Гэвч өнгөрсөн оны сүүлээр рингэнд эргэн ирэхээ зарлан, энэ онд хоёр ч тулаанд ялалт байгуулаад байна. Тайсон Фюри ирэх сарын 11-нд Энтони Жошуатай тулалдах бөгөөд энэ тулааныг Netflix шууд дамжуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top