Тээврийн цагдаагийн зохицуулагч алба хаагчдыг чадавхжуулах сургалт эхэллээ

О.Должин | Zindaa.mn
16 минутын өмнө

Дотоод хэргийн их сургууль, Цагдаагийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Тээврийн цагдаагийн албаны зохицуулагч алба хаагчдыг чадавхжуулах сургалт өнөөдөр /2026.11.23/ эхэллээ.

“Зохицуулагч албан тушаалтныг чадавхжуулах” сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, Замын цагдаагийн тэнхимийн профессор, доктор, цагдаагийн хурандаа Н.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав, Тээврийн цагдаагийн албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Сүхбат нар оролцож, сургалтад хамрагдаж буй алба хаагчдад амжилт хүсэв.

Тус сургалт нь шинээр томилогдсон зохицуулагч алба хаагчдын мэдлэг, ур чадварыг богино хугацаанд дээшлүүлэх, албан үүргээ гүйцэтгэх явцад гарч болзошгүй нийтлэг алдаа, дутагдлаас урьдчилан сэргийлэх, онолын мэдлэгийг практик ур чадвартай хослуулан эзэмшүүлэх зорилготой юм.

Сургалтын хүрээнд алба хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний зохицуулалтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх чиглэлээр онолын мэдлэг, практик дадлага олгох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top