Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнөөдөр Ногоон автобусны гэх тодотголтой хэргийг шүүх хурал боллоо. Улмаар шүүхээс хэрэгтнүүдэд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ.
Шүүгч энэ тухай тайлбарлахдаа "Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн байдал, хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн. Уг хэргийн хувьд таван багц үйлдэлтэйгээр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Үүний дөрвөн багц үйлдэл нь гурван шатны шүүхээр хянагдаад хүчин төгөлдөр болсон байдаг. Өнөөдөр нэг багц үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа” гэсэн юм.
Шүүхээс шүүгдэгч А.Ганхуягийг 40 сая төгрөгөөр, К.Киэбаумыг 35 сая төгрөгөөр, Л.Жонсобыг 30 сая төгрөгөөр, Ж.Эрдэнэбатыг 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )