Хятадын иргэдийн халдсан соёлын өв ноцтой гэмтсэн байж болзошгүй

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хятадын томоохон хэвлэлүүд Монгол Улсад соёлын биет өвд ноцтой халдсан БНХАУ-ын хоёр иргэнд ял оноосон тухай мэдээлсэн нь шуугиан тарьж байна. Тодруулбал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Баруун илгэний бичигт хандны бичээсийг БНХАУ-ын хоёр иргэн 2025 оны 11 дүгээр сард хууль бусаар, химийн бодис ашиглан хуулжээ. Улмаар дээрх хоёр иргэнийг Эрүүгийн хэрэгт татан соёлын үл хөдлөх түүхэн дурсгалт газрыг санаатайгаар гэмтээсэн гэж буруутган шүүхээс тус бүрийг нь 5.6 сая төгрөгөөр торгож, байгаль орчин, соёлын биет өвийн хохирлыг нөхөн төлүүлэхээр 9 сая төгрөгийн нэмэлт торгууль оноосон байна. 

Баруун илгэний бичишт хад нь ойролцоогоор 2000 орчим жилийн өмнөх буюу эртний Зүүн Хань улсын үед хамаарах 20 мөр, 252 ханз үсэг бүхий хадны бичээс юм. Уг дурсгалыг олон нийтэд 2001 онд анх мэдээлж, сүүлд Монгол болон Өвөрмонголын судлаачдын хамтарсан баг газар дээр нь судалж тайлан уншсан байдаг. Судалгааны мэдээллээр Хүннүгийн үеийн түүхэн үйл явдал, тухайлбал Өмнөд болон Умард Хүннү, Зүүн Хань улстай холбоотой тулалдаан, түүнийг удирдсан этгээд болон учирсан хохирлын талаарх тэмдэглэлүүдийг агуулдаг байна.

Уг бичгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан экспедицтэй 2019, 2023 онд судалж байсан. Өвөр Монголын их сургуулийн судлаачид уг бичигт хад эргэлт буцалтгүйгээр гэмтсэн байж магадгүй гэж болгоомжилж байгаагаа мэдээлжээ. БНХАУ-ын тухайд энэхүү соёлын өв нь түүхэн ач холбогдолтой бөгөөд Хүннү гүрний нутагт ялалт байгуулсан түүхэн үйл явдал гэж үздэг юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top