“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхийг бэхжүүлнэ” гэсэн ажил, арга хэмжээг Хууль, зүй дотоод хэргийн яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасан.
Дээрх ажлын хүрээнд, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд “Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг” шинээр байгуулагдаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээд байна.
Тус тасгийн үйл ажиллагаа эхлээд удаагүй байгаа хэдий ч томоохон хэргийг илрүүллээ.
Тухайлбал, Монгол Улсын иргэн “Э”, “Б” нарын бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах, 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж, 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлэн, эд мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар, Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй “Э” нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл 1, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан.
Мөн Монгол Улсын иргэн 37 настай, эрэгтэй “Б” нь бусадтай бүлэглэн “Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн үйлдэл нь тогтоогдоод байна. Дээрх хэрэгт иргэн “Э”-г Улаанбаатар хотоос, “Б” гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Tsahiagiin Elbegdorjiig bariavchilaajee.Hamag vnet ertnii tvvhed uran zuraguudiig huulbarlan orignialuudiig ni avchihsan uym bishvv.Egch hvrgenteigee niileed ulaiin san humrugiig tsulumsun gesen yaj bailgaad bna ve .Hudallaa svrjegnehee bolioldoo Haraar metal haigchidiig toniojihood hereg ilervvlsen geed baihaa jvjegee bolio.
Chuluun Ulziibaatar 2g shalgaach! Yavj yavj naad hulgainii wh n ter 2 bh shu!!!!!!!