Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого эхэллээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 26

Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах үүднээс Монголын уран зургийн галерейн Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого зохион байгуулах салбар комиссын гишүүд хуралдаж тооллогын ажлыг эхлүүлэв.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалт, шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлох, нэгдсэн тоон дүн болон тооллогын мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зэрэг үр дүн, ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top