Франц улс багет талхаа ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэхээр зорьж байна гэж тус улсын Соёлын сайд Розелин Башле мэдэгджээ.
Тэрбээр “Багет талх нь Францын өв соёлын амьд эд эс юм. Амьд хэдий ч эмзэг. Учир нь энэ өв мастеруудын онцгой туршлага, тэдний энэ сайхан ч хүнд ажлыг хайрлах сэтгэл дээр тулгуурлаж байна. Багет нь нүнжигтэй хэрнээ энгийн бүтээгдэхүүн. Энэ бүтээгдэхүүн францчуудыг нэгтгэдэг учир Дэлхийд өвд бүртгүүлэхээр сонгож авсан” гэж тайлбарлажээ.
Францын Соёлын яам энэ с арын 31-нээс өмнө багет талхыг Дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлтээ ЮНЕСКО-д тавих ёстой ба ЮНЕСКО 2022 оны намраас хойш шийдвэрийнхээ тухай мэдэгдэх гэнэ.
Сэтгэгдэл ( 5 )
Цатгалан хүнд цагаан гурилын талх хатуу...Өлссөн хүнд үхсэн адууны булуу зөөлөн...
Pants bagetti uneheer attain shuu shuud l idne.
Гурилаар хийсэн тоосгыг монголчууд хэвийн боов гэж андуурдаг.
Улаанбаатарчууд энэ багет талхыг хийж сураад хүмүүсийн хэрэгцээг хангаачээ. Бас булочкан талх огт байхгүй байна. Талхны үйлдвэрүүд технлогоо бас хуучирсан сэтгэлгээгээ шинэчлэх цаг болж.
Манайм хэвийн боовоо бүртгүүлсэн юм болуу