Өвлийн элсэлтийн шалгалтын суудлын хуваарь ирэх сарын 7-нд гарна

8 минутын өмнө

2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл энэ сарын 23-нд хаасан. Харин "Суудлын хуваарийг 2026 оны арванхоёрдугаар сарын 7-ноос хойш eyesh.eec.mn цахим хуудаст байршуулна.

"Шалгуулагчийн булан"-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгийг ашиглан нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах боломжтой" гэж Боловсролын Үнэлгээний Төвөөс(БҮТ) мэдээлэв.

Монгол хэл бичгийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 19-ний өдөр зохион байгуулах ба бусад хичээлийн шалгалтыг арванхоёрдугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулах хуваарьтай байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top