Н.Учрал: Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй, хатуу хариуцлага тооцно

О.Должин | Zindaa.mn
11 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймрийн асуудлаар байр сууриа илэрхийлж, учирсан хохирлыг урьдчилсан байдлаар 3.3 их наяд төгрөгөөр тогтоосныг өнгөрөгч Засгийн газрын хуралдаанаар мэдээлсэн

Тэрбээр Нөмрөгийн түймрийн улмаас нийт 484 мянган га газар нутаг шатсан бөгөөд хохирлын актыг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэдгийг онцлов. Мөн Засгийн газраас хариуцлага тооцох ажлыг эрчимжүүлэхээ мэдэгдлээ.

Ерөнхий сайд Н.Учрал “Нөмрөгийн түймрийн асуудлыг нууцлахгүй. Нууцалж байгаа ч үгүй. Цаашдаа ил тод байдлын төлөө байна. Ил тод байдлыг маань үнэлж, цахим засаглал 42 байр урагшилсан. Энэ амжилтаа ахиулна. Иргэд мэдэх эрхээ хангуулж, дуу хоолойгоо хүргэж, үгээ хэлнэ. Тэднийг бид Шүгэл үлээгчийн тухай хуулиар хамгаална” гэв.

Түүнчлэн нотлох баримтгүйгээр бусдыг гүтгэж болохгүй бөгөөд хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэйг тодотгож, Нөмрөгийн түймрийн асуудалд хатуу хариуцлага тооцох байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top