Өнөөдөр Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул авто замд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. Иймд иргэд, жолооч, тээвэрчид замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баян-Өлгийн баруун, Завхан, Архангайн өмнөд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дундговийн баруун сумдын нутгаар 0.0–4.0 мм цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4–9 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12–14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 10–15 градус хүйтэн;
Увс нуурын хотгор, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6–11 градус хүйтэн;
Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0–5 градус дулаан;
Бусад нутгаар 1–6 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот болон орчмын цаг агаар
Улаанбаатар: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5–10 метр. Өдөртөө 6–8 градус хүйтэн байна.
Багануур: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6–11 метр. Өдөртөө 10–12 градус хүйтэн байна.
Тэрэлж: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4–9 метр. Өдөртөө 9–11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )