Буриад түмний анхдугаар их баяр “Алтан Тоонто” наадмын үндэсний 64 бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, улсын заан Д.Алтанцоож түрүүлж, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэлээ.
Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын заан Д.Анар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, улсын харцага О.Наранбаатар нар шалгарлаа.
Буриад бөхийн +86 кг-ийн жинд улсын заан Д.Анар түрүүлж, улсын начин О.Түмэн үзүүрлэв. Харин -86 кг-ийн жинд Буриад улсын бөх Арслан Будажапов түрүүлж, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн заан Г.Төрболд үзүүрлэлээ.
Мөн барилдааны үеэр Алтаргана наадмын гурван удаагийн аварга, Монгол Улсын начин Д.Цогзолдоржийг Буриадын үндэсний спортын “Алтаргана” алтан медалиар шагнажээ.


Сэтгэгдэл ( 0 )