Ирэх Пүрэв гарагт бүх нийтээр амарна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил Монгол Улс Бүгд Найрамдах засаглалыг тунхагласны 102 жилийн ой тохиож байна.

Тодруулбал, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засаглалыг тунхагласан түүхтэй.

Уг өдрийг Монгол Улсын “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.9-д заасны дагуу бүх нийтээр амрах баярын өдөр болгон хуульчилсан байдаг.

Иймээс энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт бүх нийтээр амарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top