Ла Лигийн аварга баг Барселонагийн өнөө өглөөний бэлтгэлд гэмтээд байсан Кунде, Кубарси нар хамрагджээ. Ингэснээр тэд Вийареалын эсрэг тоглолтод талбайд гарч магадгүй болоод байна. Кунде шагайн гэмтлийн улмаас бараг сар гаруй талбайд гараагүй. Кубарсигийн тухайд хөнгөн гэмтэлтэй байсан нь шигшээ багийн цугларалтад нөлөөлсөн.
Хэдийгээр хоёр тоглогч бүрэн эдгэсэн эсэх нь эргэлзээтэй ч сэлгээнээс гарах магадлал өндөр байгааг багийн арын албаны ажилтнууд мэдээлжээ. Хамгаалалтын гол тоглогч гэгддэг Кунде, Кубарси нар бэлтгэлд хамрагдсан нь нэг сарын хугацаанд зургаа тоглох шахуу хуваарьтай байгаа энэ цаг үед сайхан мэдээ боллоо.
Дэлхийд тэргүүлэгч “1xBet” брэндийн хамтрагч Барселона клуб ирэх ням гарагт Вийареал клубийг талбайдаа хүлээж авах бол энэ сарын 26-ны өдөр Сабах клубийн талбайд зочилж тоглоно.

Сэтгэгдэл ( 0 )