ПСЖ-ийн алтан үе: Амжилтын нууц нь юу вэ?!

Б.Сэцэн | Zindaa.mn
51 минутын өмнө

Чухам хөлбөмбөгийн клубийг шилдэг болгодог вэ? Оддын цуглуулга уу, шилдэг наймаа юу, авсан цом, хүртсэн алдар нь уу? Өнгөрсөн улирал шилдгийн шилдэг байх нь үүнээс ч илүү гүн утгатай болохыг бат нот харуулсан юм. Пари Сен-Жермен таван цом хүртэж, европ тивийн оргилд хоёр жил дараалан хүрч, оны шилдэг клубээр тодорлоо. Статистик тоон мэдээлэл бол тухайн амжилтын цар хүрээг үзэгчдэд ойлгомжтой болгож буй л хэрэг. Харин үүний цаад учир шалтаагныг ойлгохын тулд оддын цуглуулгатай ч хэрхэн баг болон бүрдсэнийг лавшруулан харах хэрэгтэй.

Өв тэгш хөлбөмбөг

Энэхүү үсрэнгүй амжилтыг цогцлоосон хүн нь Луйз Энрике юм. Испани мэргэжилтэн багийнхаа үзэгдэх байдал, ур чадварыг цогцоор нь өөрчилж, нэр бүхий од дээр л тогтдог байсан хамаарлыг нь арилгаж чадсан. ПСЖ 2025-2026 оны улиралд эрэг шурга нь тохирсон нарийн машин шиг ажиллаж, довтолгооны бүсээс эхлэн өрсөлдөгчөө шахаж, багийн бүх тоглогч биесээ нөхөж байлаа.

Европын торгон ногоон дэвжээн дээр бөмбөгийг асар хурдтай солилцож байсан энэ баг өрсөлдөгчийнхөө ямар ч хамгаалалтыг уран задлах тийм тэнхээтэй байсан юм.

Бөмбөгтэй болон бөмбөггүй тоглох бүрдээ хөдөлгөөний мэдэрч, биесээ нөхдөг цогц баг бүрдүүлэхэд олон жил шаардагддаг. Гэвч энэ багт тийм ч олон жилийн шаардлага байсангүй. Жигүүрийн хамгаалагч болох Ашраф Хакими, Нуну Мендеш нар довтолгоо найруулга бүрд үүрэгтэй оролцож, довтолгооныг баяжуулж байлаа. Харин хагас хамгаалагч Витинья, Фабиан Руйз нар өрсөлдөгчийнхөө шахалтыг нурааж, өөрийн бүсээсээ довтолгоон эхлүүлсэн нь үр дүнтэй бөгөөд найдвартай байсан. Усман Дембеле, Хвича Кварацхелия нар өрсөлдөгч рүүгээ уулгалан довтолж, байрлалаа солилцон өрсөлдөгчдөө амьсгаа авах сөхөө ч олгоогүй. Чухам иймээс л тэд шилдэг багуудын эсрэг ч торох юмгүйгээ довтолж, ерөнхий агуулгаа хадгалаж чадсан юм.

Том тулаанд ч торох юмгүй

Аваргуудын лигийн торгон мөч нь хасагдах шат гэдэгтэй хэн ч маргахгүй. Ялах багийн өнгө чухам энэ шатанд л тодорно. Чухам энэ шатанд л Парисчуудаас довтолгооны шахалт, хагас хамгаалалтын дарамтыг юу, юунаас илүү шаардсан юм. Шөвгийн наймд тэд Английн Ливерпүүл клубтэй учраа таарч хоёр тоглолтод хоёуланд нь ялалт байгуулан сөхөө өгөх завдалгүй, нэг ч гоол алдалгүй буулган авсан. Дараа нь тэд Германы ялагдашгүй гэгдэх Баейрн Мюнхентэй учраа таарсан. Гоолын боро орсон энэ тоглолт 6-5 гэсэн амжилтаар өндөрлөсөн. Дээд зэргийн хурд, сонгодог хөлбөмбөгийг толилуулсан энэ цувралаас Луйз Энрикегийн залуус ялагч болон тодорсон билээ.

Шигшээ тоглолтод Английн аварга Арсеналтай таарсан нь бүтэн улирлын торгон мөч байлаа.

Тоглолт эхэлмэгц гоол алдсан хэдий ч, довтолгооны эрчмээ алдалгүй байсаар эцэст нь тооны харьцааг тэнцүүлж чадсан юм. Арсеналын хана хэрэм мэт хамгаалалт ч Францын аваргын эсрэг тэсээгүй. Усман Дембеле торгуулийн цохилтоос гоол оруулж, нэмэлт цагт ч харилцан довтолсоо торгуулийн цохилтоор аваргын хувь заяаг шийдсэн. Зөв тоглогчдоо итгэл хүлээлгэснээр энэ тоглолтод ялалт байгуулан, “дэлдэн чихтийг” хоёр дахиа өргөсөн юм.

Түмний зүрхэнд хүрсэн ялалт

Энэ бол зөвхөн нэг багийн, дасгалжуулагчийн, талбай дээрх тоглогчдын ялалт бус багийн үнэнч хөгжөөн дэмжигчдийн ялалт байлаа. Парисын талбайд ч, зочлон тоглолтод ч хөгжөөн дэмжигчдийн уухайн түрлэг багтайгаа хамт царгисаар байсан юм. Ялалт бүр алдар гавьяаны шат болоод зогсохгүй давс мэт шорвог ялагдал нь бүх парисыг нягтруулсаар байв. Үнэнч дэмжигчдийн уухайн түрлэггүйгээр дээд зэргийн бүү хэл ямар ч баг оршин тогтнохгүй. Дэлхийн брэнд 1xBet-тэй олон жил түншийн харилцаа тогтоосон энэ баг ялалтын баяр баясал, олон жилийн ялалтын цангааг хөгжөөн дэмжигчидтэйгээ үргэлж хуваалцсаар байна.

Үнэнч дэмжигчдийн уухайн түрлэггүйгээр дээд зэргийн бүү хэл ямар ч баг оршин тогтнохгүй.

Оны шилдэг багаар тодорно гэдэг тус багийн олон жилийн хөдөлмөрийг үнэлэх цогц үнэлгээ юм. Тактикын дайчин чанар, хувь тоглогчийн ур чадвар, багийн сахилга бат, ялалтын төлөөх амбиц нь бодитоор баталгаажсан гэсэн үг. Парис хотынхон хөлбөмбөгийнхөө алтан үеийг одоо л гэрчилж байна. Магадгүй зогсохгүй бөгөөд цаашдын алдар гавьяаны эхлэл ч байж мэднэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top