Сальвадор улсын нийслэл Сан Сальвадор хотноо FIBA 3x3 Америкийн цомын тэмцээн таван өдрийн турш ширүүн өрсөлдөөн, шийдвэрлэх тоглолтууд өрнөж, шинэ нэр, алдар цуурайтсан гайхамшигтай болж өндөрлөлөө. Дэлхийн брэнд “1xBet”-н албан ёсны түнш FIBA 3х3 төрлийн тэмцээн Сальвадор улсад анх удаа болсон нь энэ. АНУ-ын эрэгтэй шигшээ баг гурав дахь удаагаа дараалан түрүүлсэн бол Канадын эмэгтэй шигшээ аваргаа хамгаалагчдыг буулган авч, аваргын титмээ эргүүлэн зүүсэн юм.
Эрэгтэйчүүдийн финалын тоглолтод биесийнхээ тоглолтын сул талыг сайн мэдэх хоёр баг учраа таарсан юм. Канадын шигшээ баг түүхэндээ анх удаагаа финалын шатанд шалгарсан ч АНУ-ын шигшээ тэдний итгэлийн галыг унтраасан. Туршлагатай хамгаалагч Жиммер Фредетт Америкийн багийн авсан 21 онооны 13-ыг нь ганцаа авч, өрсөлдөгчийнхөө хувьд давж болохгүй саад мэт л байлаа. Хэдийгээр Канадын шигшээ тоглолтод эргэн ирэхийг хичээсэн ч АНУ давуу байдлаа хадгалсаар энэ төрлийн хувьд тав дахь түрүүгээ хүртсэн нь энэ.
Эмэгтэйчүүдийн финалын тоглолтод Канадын баг аваргаа хамгаалагчдыг зогсоож чадах эсэх нь маш том асуултын тэмдэг байлаа. Тэд 21:16 харьцаагаар ялалт байгуулан, Америкийн шигшээг дараалан аварга хүртэх боломжийг нь үгүй хийсэн юм. Канадын шигшээ багаас Мишель Плуфф 9 оноо авч багаа тэргүүлсэн юм. Ингэснээр Канадын шигшээ Америкийн цомын тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлсэн нь энэ. Дурдууштай нэг зүйл нь тэд 2024 оноос хойш анх удаагаа түрүүлж байна.
Шийдвэрлэх тоглолтууд хөгжөөн дэмжигчдийн уухайн дуунд, өрнүүн өрсөлдөөн дунд өрнөсөн. Мөн талбай тойруулан байрлуулсан LED дэлгэц бүхий сурталчилгааны самбарууд үзэгдэх орчин, өнгө үзэмжийг улам нэмэгдүүлж байлаа.
Шигшээ тоглолтод нэрээ цуурайтуулж шилдэг тоглогчийн шагналыг авсан тамирчдыг алдаршуулъя. Эрэгтэйчүүдийн финалын тоглолтод АНУ-ын шигшээ багаас гялалзсан Жиммер Фредетт энэ тэмцээний турш нийт 41 оноо авснаар үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм. Тэрээр шөвгийн наймд Мексикийн эсрэг 8 оноо, хагас шигшээд Бразилын эсрэг 5 оноо, шигшээ тоглолтод 13 оноо тус, тус авсан. Түүнчлэн тоглогчийн хувь үнэлгээ 59.4 хувь айсан нь нийт авсан йоноо болон хоёр онооны амжилттай шидэлтээрээ тамирчдыг тэргүүлсэн юм.
Энэ тэмцээнээс харахад 3х3 сагсан бөмбөг хэчнээн өрсөлдөөнтэй, олон талаар жигд хөгжиж буйг харж болно.
Эмэгтэйчүүдийн финалын тоглолтод Канадын багаас гялалзсан Мишель Плуфф энэ тэмцээний турш нийт 41 оноо авснаар эмэгтэйчүүдийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарсан юм. Тэрээр плей-офф шатанд Чилийн эсрэг 8 оноо, хагас шигшээд Колумбын эсрэг 11 оноо, харин финалын тоглолтод 9 оноо тус, тус авчээ.
Аваргуудын алдрыг дурсахаас гадна дурсамж үлдээсэн гайхалтай амжилтуудаар дүүрэн байлаа. Тухайбал, Колумбын эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөөх тоглолтод Кубын багийг 15:12 харьцаагаар буулган авч, Америкийн цомоос анхны медалиа хүртсэн юм. Харин эрэгтэйчүүдийн төрөлд Пуэрто Рикоггийн баг Бразилыг 19:17-оор буулган авч, ширүүн өрсөлдөөний эцэст гуравдугаар байр эзэлсэн билээ. Энэ нь тус улсын хувьд энэ тэмцээнээс хүртсэн анхны медаль нь байсан юм.
Үүнээс харахад 3х3 сагсан бөмбөг хэчнээн өрсөлдөөнтэй, олон талаар жигд хөгжиж буйг харж болно. Дараагийн тэмцээн 2027 онд мөн л Сальвадор улсад болох хуваарьтай байна. Дэлхийн сагсанбөмбөгийн холбооны хувьд олон жилийн өмнөөс “1хBet” брэндтэй түншилж байгаа. Ийм хэмжээний тэмцээн уралдаанд түншлэл хамгаас чухал бөгөөд уг спортын цаашдын хөгжил, үзэгчдийн хүрээллийг тэлэх, шинэ авьяастнуудыг дэлхийн тавцанд гаргаж ирэх том боломж болдог юм.

Сэтгэгдэл ( 0 )