Яг долоо хоногийн өмнө Аваргуудын лигт Пари Сен-Жермен болон Барселона клуб учраа таарсан нь энэ намрын хамгийн үзүүштэй тулаануудын нэг байлаа. Уг тоглолт хүлээлтээс давж, хоёр баг нийт зургаан гоол оруулсан юм. Эцсийн шүгэл дуугарах хүртэл энэ тоглолтыг тааварлах боломжгүй байв. Аваргуудын лигт түрүүлэх магадлалтай энэ хоёр клубийн ширүүн өрсөлдөөний тухай “1xBet” брэндийн шинжээчид тоймлон хүргэж байна.
Фликийн шийдвэр
Паристай тоглоод дараа нь “Эль Класико”-той байсан учраас гарааны бүрэлдэхүүнд зарим нэг өөрчлөлт оруулсан юм. Парисын тоглолтын дараа Ханси Флик хэлэхдээ “Хэрэв бид ням гарагт Реал Мадридтай тоглохгүй байсан бол Родри гараанд гарах байсан юм” гэжээ.
ПСЖ-тэй хийсэн тоглолтод 2024 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Родриг орлож Марк Бернал талбайд гарсан. Тэрээр ирээдүйд шилдэг тоглогч болох бүрэн чадвартай нэгэн. Гэвч түүний туршлага дутуу. Флик өөрөө төвийн шугамд гол хагас хамгаалагчийг орлуулахаар шийдэн Берналыг талбайд гаргасан. Харин хоёрдугаар хагасын сүүлээр Родри талбайд гарч, үндсэн цагийн сүүлийн 10 минутад хоёр гоол алдахад тэрээр талбай дээр байсан гэдгийг дурдах нь зүйтэй.
Энрике зөв үедээ Лукас Эрнандезийг дуудлаа
Энрике азаа сорихыг хүсээгүй юм. Тэрээр улирал эхэлснээс хойш талбайд гарсан Нуну Мендешийг орлох тоглогчийг нухацтай бодож тунгаасан байж. Парисчууд ихэнх тоглолтод зүүн жигүүрийг яг байрлалынх нь тоглогчгүйгээр аргалж чаддаг байсан. Барселонагийн эсрэг тоглох нь өмнөх тойргийн тоглолтуудаас тэс өмнөө зүйл байсан юм. Каталончуудын форм маш сайн байгаа нь баруун жигүүрт Ламин Ямал гэх онцгой авьяастан байгаатай холбоотой. Барсагийн довтолгооны ихэнх нь чухам түүнээр дамжиж байгаа учраас Луйз Энрикед онцгой авьяастан хэрэгтэй. Чухам иймээс Лукас Эрнандезийг талбайд гаргасан юм. Эрнандез ч дасгалжуулагчийнхаа итгэлийг хөсөрдүүлэлгүй сайн тоглосон. Тоглолтын дараа Луйз Энрике хэлэхдээ “Тэр бол туршлагатай, амбиутай, үргэлж шаргуу хөдөлмөрлөж байдаг тоглогч. Тиймээс түүнийг оногдсон үүргээ сайн биелүүлнэ гэдэгт итгэж байлаа. Эрнандез ямар нэгэн алдаа гаргахгүйгээр эрч хүчтэй тоглодог юм” гэжээ.
Эрнандезийг сэлгээнд суусны дараа л Ямал гоол оруулсан. Тэрээр сэлгээнд суухаасаа өмнө Дезирэ Дуэгийн дамжуулалтаар гоол оруулж, багийн тэргүүлэлдээ чухал хувь нэмэр оруулсан юм.
Бүрэлдэхүүний өргөн сонголт ялагчийн хувь заяаг шийдлээ
Барса, ПСЖ-ийн тоглолт эхнээсээ л үзүүштэй, тааварлашгүй байсан. Зочин баг ПСЖ 79 дэх минутад тэнцээний гоол оруулснаас хойш хоёр клубийн аль, аль нь ялалт байгуулах бломжтой байсан юм. Гэвч Европ тивд сүүлийн хоёр жил аваргалсан ПСЖ эцсийн мөчид хоёр гоол нэмж оруулсан. Фликийн тухайд сүүлийн хэдэн долоо хоногт шахуу хуваарьтай, хүндхэн тоглолтуудтай байсан учраас тамирчдын хүчийг шавхсан гэж дүгнэсэн юм. Тэрээр хэлэхдээ “Энэ бол шалтаг биш. Бид энэ тоглолтод хангалттай сайн бэлдэж чадаагүй. Манай тамирчдад амралт авч сэргэх хангалттай хугацаа байсангүй” гэжээ.
Герман мэргэжилтний хэлсэн үг ч үнэний ортой байсан. Үүнийг Луйз Энрикегийн шийдвэрээс харж болно. Тэрээр энэ тоглолтод Витинья, Фабиан Руйз нарыг талбайд гаргасан. Тэд ч тэргүүллийн хоёр гоолыг оруулж дасгалжуулагчийнхаа итгэлийг алдаагүй. Энэ хоёр тоглогч Лиг 1-ийн сүүлийн тойрогт талбайд гараагүй. Витинья л Страсбургтэй хийсэн тоглолтод гараанд гарсан. Усман Дембеле, Кварацхелиа нар бэртлийн улмаас талбайд гараагүй тул Ферран Торрес, Магнес Аклуишаар оруулсан юм.
Хоёр клуб Аваргуудын лигийн хэсгийн шатанд эхний наймд багтах бүрэн боломжтой. Тэд хасагдах шатанд дахин учраа таарах боломжтой. Хэрэв тэгвэл хөгжөөн дэмжигчдийг үзүүштэй, гайхам тулаан хүлээж байж болох юм.
Хоёр клуб Аваргуудын лигт түрүүлэх магадлалтай хэвээр л байна. Хоёр багийн аль, аль нь лигийн хүснэгтийн эхний наймд шалгарах боүрэн боломжтой. Хоёул амжилттай байвал хасагдах шатанд учраа таарах ч боломж бий. Тийм учраас Энрике ч, Флик ч алдаанаасаа суралцаж, тоглолтоос тоглолтод чамбайрах ёстой. Хэрэв тэд дахин учраа таарвал хөгжөөн дэмжигчдийг үнэхээр гайхалтай тулаан хүлээж байж болох юм.
Дэлхийн брэнд “1xBet”-тэй хамт Европын хөлбөмбөгийг илүү шимтэн үзэж, хайртай багаа дэмжээрэй.

Сэтгэгдэл ( 0 )