(37).jpg)
АНУ-ын томоохон банкнуудын онлайн үйлчилгээний сүлжээнд доголдол үүсжээ.
Хэрэглэгчид JPMorgan Chase банкны үйл ажиллагаатай холбоотой 3.3 мянган гомдол, Bank of America, Wells Fargo болон US Bank банкнуудын сүлжээний доголдолтой холбоотой 1.4 мянган гомдол гаргасан байна. Гомдол гаргасан хэрэглэгчдийн тоо 7.2 мянгыг даваад байгаа аж. Тэд тус банкнуудын аппликэйшныг ашиглах, дансны үлдэгдэл шалгах зэрэг үйлчилгээ авах боломжгүй байгаа талаар мэдээлжээ. Мөн Zelle мөнгөн гуйвуулгын системд доголдол гарсан байна.
JPMorgan Chase банк өөрийн цахим сүлжээндээ техникийн саатал гарсны улмаас зарим гүйлгээг хийхэд ихээхэн цаг авч байгааг баталжээ. Гэсэн хэдий ч үйлчлүүлэгчид өөрийнхөө дансанд нэвтрэх боломжтой байгааг мэдэгдсэн байна.
US Bank банк болон Zelle системийн дотоод сүлжээнд доголдол гарч, JPMorgan Chase банкны үйл ажиллагаанд үүссэн техникийн саатлын улмаас бусад банк руу мөнгөн гүйлгээ хийхэд саатал гарч буй талаар мэдээлжээ

Сэтгэгдэл ( 0 )