Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр олгож эхэлсэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 430 мянган ахмад үргэлжлүүлэн авах юм байна.
Түүнчлэн эмч, багш, хөдөө аж ахуй, цаг уурын салбарын ажилтнууд зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 2027 оны хоёрдугаар улирлаас 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Харин төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх бөгөөд энэхүү шийдвэрт нийт 211 мянга гаруй төрийн албан хаагч хамрагдах аж.

Сэтгэгдэл ( 0 )