НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ сарын 18-нд болно

13 минутын өмнө

Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын сугалааны тохирол арваннэгдүгээр сарын 18-н буюу ирэх долоо хоногийн Лхагва гарагийн 13:00 цагт болно.

2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд худалдан авч, системд бүртгэгдсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм.

Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзэх боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top