ЦЕГ | Алтан эдлэл хямд зарах нэрээр 10 тэрбум төгрөг залилжээ

19 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж  "Улсын хэмжээнд энэ оны 10-р сарын байдлаар 54 мянган гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 15 мянга гаруй нь залилах гэмт хэрэг байна. Өөрөөр хэлбэл, 3 хэрэг тутмын 1 нь залилах гэмт хэрэг байгаа юм.

Одоогийн байдлаар 15 мянга гаруй гэмт хэргийн 8164 хэргийг илрүүлсэн. Илрүүлэлт 53.7 хувьтай байгаа. Гэмт хэргийн улмаас 531.9 тэрбум төгрөгийн хохирол учраад 218.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн. 10.5 тэрбум төгрөгийн нуугдмал хөрөнгийг илрүүлсэн.

Нийт залилах гэмт хэргийн 11,939 буюу 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн.

Тухайлбал, "Онлайн алтны захиалга" гэх нэрийдлээр баталгаат сорьцтой алтан эдлэлийг хямд үнээр зарна гэх утгатай зар байршуулж 200 гаруй иргэнд 10 тэрбум;

Мөн “Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлийн үнээс хямдаар нийлүүлнэ” гэх утгатай зарыг байршуулж 312 орчим иргэнээс 18.9 тэрбум төгрөгийг залилж, хохирол учруулсан 2 бүлгийн 5 иргэнийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иргэд та бүхэн богино хугацаанд өндөр ашиг амласан саналд хууртахгүй, ямар ч тохиолдолд урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байхад ОНЦГОЙЛОН анхаарах хэрэгтэй.

Залилах төрлийн гэмт хэрэгт өртөж, хохирсон тохиолдолд цаг алдалгүй цагдаагийн байгууллагын 102, 5126-5666 тусгай дугаарт хандах шаардлагатай байна" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top