“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн цогц арга хэмжээний нэг хэсэг болох “ABILITY EXPO” арга хэмжээг Монголын Үйлдвэрчний Эвлэлтийн Соёлын Төв Ордон (МҮЭСТО)-д зохион байгууллаа.
“ABILITY EXPO” бол хөгжлийн бэрхшээлтэй хүнийг зөвхөн дэмжлэг, тусламж хүртэгчээр бус, харин авьяас чадвартай, бүтээмжтэй, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулагч гэдгийг харуулах, хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ юм.
Арга хэмжээг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нар нээж, илтгэл тавьлаа.
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байранд зуучлах, ажил олгогчдын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хөтөлбөр, үйлчилгээг танилцуулах;
-Ажил хайгч иргэдийг ажил олгогч байгууллагуудтай холбох, ажлын байранд зуучлах;
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, борлуулалтыг дэмжих;
-Иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээ хүргэх;
-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үр дүнтэй ажиллаж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх
Өдөрлөг арга хэмжээний хүрээнд мөн Баянгол дүүргийн гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчдын сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж, салбарын шинэчлэл, тулгамдсан асуудал, шийдлийн талаар ярилцлаа.

Сэтгэгдэл ( 0 )