Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсролын асуудлаар олон улсын хурал боллоо

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын Мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэн (KRIVET) хамтран “Хөдөлмөр эрхлэлт- техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалтын олон улсын хурал 2025”-ыг зохион байгууллаа.

Хүрээлэнгийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнууд БНСУ-ын үндэсний чадамжийн стандартын үүрэг, оролцоо, өгөгдөлд суурилсан ур чадварын зөрүү, хүний нөөцийн хөгжлийн бодлого, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн одоогийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн бодлого, Хөдөлмөр эрхлэлт, зах зээлийн судалгаа сэдвүүдийн хүрээнд илтгэл тавьж, Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлт, Үндэсний чадамжийн стандарт, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын мэргэшил үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Олон Улсын хурлын үеэр Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн болон БНСУ-ын мэргэжлийн боловсролын сургалт, судалгааны хүрээлэнгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил зэрэг чиглэлээр мэдлэг солилцох, хамтарсан судалгаа хийх, судалгаанд үндэслэн хөдөлмөрийн зах зээлийн таамаглал болон бодлогын зөвлөмж боловсруулах, орчин үеийн судалгааны арга зүй, их өгөгдөл ашиглан мэдээлэл цуглуулах аргачлалд суралцах, Үндэсний ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолтын асуудлаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар талууд тохирлоо.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top