Оны эхний улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин 57% байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 1.7% буурсан үзүүлэлт юм. Өнгөрсөн жилийн тухайд эхний улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өссөн үзүүлэлттэй гарч байсан. Нийт дүнгээр нь харвал 2023 онд огцом буурч байсан бол энэ жилийн тухайд мөн адил буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхий хувиар нь харвал сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшинд хүрчээ.
Хөдөлмөрийн бүтээмжээр нь харвал хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл-барилга, үйлчилгээний салбарт хөдөлмөрийн бүтээмж өссөн байна. Ийнхүү бүтээмж өсөж байгаа нь уул уурхайн салбарын сэргэлттэй холбоотой аж.

Сэтгэгдэл ( 0 )