ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнхан шүүмжлэлийг бүтээлчээр тусгаарай

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Хонь

Өндөр төвлөрөлт шаардана. Хамгийн чухал гэсэн ажлаа барьж аваарай. Замдаа таарах аливаа саад тотгорыг амжилттай давна. Үдээс хойш таатай мэдээ дуулна. Үдэш нь алжаалаа тайлж, эрч хүчээ нөхөөрэй.

Үхэр

Санхүүгийн болон ажил төрлийн асуудалд удаан хүлээсэн тогтвортой байдал ирнэ. Чухал төслөө амжилттай дуусгана. Ойрын долоо хоногийн төсвөө бодитоор гаргаарай.

Ихэр

Долоо хоногийн дунд үе сонирхолтой ярилцага, санаа, харилцаа холбоогоор баялаг. Янз бүрийн хүмүүстэй хэл амаа ололцдог чадвар нь хүнд асуудыг шийдэхэд тус болно. Эерэг мэдрэмж сэтгэл санааг нь өргөнө.

Мэлхий

Ажлаа аажуухан цэгцэл. Зөн совин нь хамт олон болон удирдлагатай хэрхэн яриа өрнүүлэхийг нь хэлж өгнө. Дотоод дуу хоолойндоо итгэж, шийдвэр гаргаарай. Үдэш нь таныг сэтгэлийн амар амгалан, чанартай амралт хүлээж байна.

Арслан

Өөрийнхөө хүчинд итгэл итгэл нь хамт олонд нь зорилгодоо хүрэх урам зориг өгнө. Шүүмжлэлийг бүтээлчээр хүлээн аваарай. Үдээс хойш гэнэтийн бэлэг эсвэл таатай тохиол хүлээж байна.

Охин

Баримт бичигтэй ажиллахад тохиромжтой. Бусдыг хэт их шүүмжилж, өөрийгөө ачаалах хэрэггүй. Үдээс хойш анхаарал шаардсан ажлаа хийхэд тохиромжтой.

Жинлүүр

Ажилтай холбоотой удаан үргэлжилсэн маргааныг амжилттай шийдвэрлэнэ. Ирээдүйн аялал эсвэл арга хэмжээг төлөвлөхөд тохиромжтой. Өөрийгөө сайхан зүйлээр хүрээлэхийг хичээгээрэй.

Хилэнц

Урт хугацааны ажилд анхаарлаа хандуулаарай. Таны хурц ухаан аливаа зүйлсийн далд санааг олж харахад нь тус болно. Хоосон маргаанаас зайлсхийж, бүтээлч байгаарай.

Нум

Өөдрөг хандлага нь гэнэтийн нөхцөл байдлыг даван туулахад нь тус болно. Шинэ төсөл эхлүүлэхэд тохиромжтой. Таны энерги санаа нэгтнүүдийг нь татаж, тэд таны санаачилгыг дэмжинэ.

Матар

Бодит хандлага, сахилга баттай байвал энэ өдрийг бүтээлчээр өнгөрүүлнэ. Стрессгүйгээр их ажил амжуулна. Удирдлага болон хамт олон нь таны найдвартай, нухацтай зан чанарыг нь үнэлнэ.

Хумх

Өдөр тутмын ажлын үүргийг өөрөөр харах шинэ санаа төрнө. Хамт олонтойгоо санаагаа хуваалцаарай. Орчин үеийн технологи, цахим төхөөрөмжтэй ажиллахад тохиромжтой.

Загас

Хүнд асуудлыг шийдэхэд зөн совин нь луужин болно. Нарийн мэдрэмж, уран сэтгэмж шаардсан ажилд анхаарлаа хандуулаарай. Өөрийгөө хэрэггүй мэдээлэл, хоосон ярианаас хамгаалаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top