Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоолоо

20 минутын өмнө

Монгол Улсад жил гаруй үргэлжилсэн улаанбурхны дэгдэлтийг таслан зогсоосныг ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскаланте арваннэгдүгээр сарын 17-нд мэдээллээ.

Манай улсад 2026 оны наймдугаар сарын 24-нөөс хойш улаанбурхан өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.

Тодруулбал, 2025 онд улаанбурхны 13,787 тохиолдол, 2026 оны наймдугаар сарын 31-ний байдлаар 1,779 тохиолдол бүртгэгджээ. Дэгдэлтийн үеэр 22 хүн нас барсны 20 нь нярай хүүхэд байна.

Гэхдээ халдвар зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл хэвээр байгааг Сокорро Эскаланте онцлов. Тэрээр эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийнхээ дархлаажуулалтын бүртгэлийг шалгаж, вакцины аль нэг тунгаас хоцорсон бол харьяа өрхийн болон сумын эрүүл мэндийн төвд хандахыг уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top