Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр нийт 1833 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 537, гэмт хэргийн шинжтэй 82 дуудлага, мэдээлэл байжээ. Мөн залилангийн 11, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 79, хулгайн 6 дуудлага бүртгэгдсэн байна.
Тухайн өдөр 116 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчлийг илрүүлжээ. Цагдаагийн алба хаагчид 3 хэргийг шуурхай илрүүлж, 78 хэргийг нөхөн илрүүлсэн гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл ( 0 )