Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна

11 минутын өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж,

халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна. 

11-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон говийн аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс, Завхан, Архангайн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх, Өмнөговь, Дундговийн баруун сумдын нутгаар 0.2-6.0 мм цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад хэсгээр баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -6...-11 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 3 градусаар хүйтэрч -5...-7 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч -8...-10 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өмнөх өдрөөс 6 градусаар хүйтэрч -7...-9 градус хүйтэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top