“Туулай бөгсөө бариад баавгай дээр ирж гэнэ. Туулай баавгайд өчигдөр нэг солиотой нөхөр бөгс рүү иш зоочихлоо гэж. Тэгсэн баавгай аргагүй цаана чинь коммунизм байгуулах гээд нүх болгонд улаан туг хатгаж байна лээ” гэжээ. Нэг ийм онигоо бий. Өнөө цагийн Монгол Улсад яг ийм нөхцөл байдал үүслээ. Эрх баригч намынхан дотроо л зодолдоод байгаа мөртлөө нийгмээ тэр чигт нь улаан өнгөөр будах чинхүү хүсэлдээ автах боллоо. Хүн бүр нэг хаягаар нийгмийн сүлжээнд орно гэнэ. Хүний хувийн бүх өгөгдлийг төр хурааж аваад, тараан байршуулна л гэнэ. Махны нийлүүлэлтийг төр зохицуулж ченж гэгчийг хална гэнэ. Инфляц, мөнгөний бодлогыг нэг муу намын бүлэг зохицуулна л гэнэ. Төсвийн тэлэх бодлого үргэлжилж, боломж байвал цалин, тэтгэвэр нэмнэ л гэнэ.
Өнөө цагийн МАН "коммунизм" байгуулах гээд нүх болгонд улаан туг хатгаж байна.
Бүтэл нь бөгсөөрөө эргэсэн юм шиг мөртлөө нийгмээ ув улаан болгох энэ намын санаархал урлаг соёлд хүртэл орох боллоо. Саяхан алдарт “Евровижн” наадмын азийн хувилбар болж өнгөрөв дөө. Монголыг төлөөлж Беки Г.Мөнхбаяр гэдэг нөхөр оролцсон. Авчиг наймдугаа байрт орсон. За тэр эзэлсэн байр “майр” ч яахав, наймдугаар байр хүртэлх түүний замнал адал сонин ихтэй байсан. Г.Мөнхбаяр бол ХҮН-ын хүн л дээ. Угшил ярих юм бол МАН-ын л хүн. Угшил ч яахав. Эхлээд тэр “Евровижн”-д Монголыг төлөөлж оролцох эрхээ яаж авсан нь тодорхойгүй. Нэг уралдаан болох нь болсон. Болохдоо хаана, хэзээ болсон нь тодорхойгүй. Ялагчийг зарлахдаа “CNBC” Монгол сувгаар пологдтол зарласан. Авчиг одоо “CNBC” Монголд үйл ажиллагаагаа тодорхойгүй шалтгааны улмаас зогсоогоод буй. Энэ үйл явдалтай зэрэгцээ Монголыг төлөөлж оролцсон “Беки” пактлах нь тэр. Оролцохдоо дуулсан эхний дуу нь цацагдаад зургаан жил болоод байж. Уралдааны дүрэм нь шинээр зохиосон дуу байх ёстой. Ингээд Евровижний албан ёсны зохион байгуулагчдын зүгээс мэдэгдэл гарган байж эхний дуугаа солиод “Чамгүйгээр” гэдэг дуу болов. За тэгээд үлдсэнийг та харсан байх. Эв хавгүй улбар шар хувцасны урд соёмбо наачхаад “Чамгүйгээр” гээд бахираад байсныг. Ингэж бахирвал “Universe Best Song” гээд юу нь мэдэгдэхгүй уралдаанд ч түрүүлэхгүй. Бүхэл бүтэн Монгол Улсыг төлөөлж оролцсон намын батлахтай, сайн дурын уран сайханч Монголыг нэг ингэж төлөөллөө. Нам дагавал хоолой тэгширдэггүй болохыг энэ үйл явдал тод бөгөөд томруун харуулна.
Намын батлахтай сайн дурын уран сайханч "Беки" Г.Мөнхбаяр "Евровижн"-д хуучин дуу барьж ороод зохион байгуулагчдад баригдаад, эцэс сүүлд нь наймдугаарт шалгарлаа.
Өнөө цагт намууд төлөвшөөгүй учраас Монголын заяа тэгш, дүүрэн биш байгаа юм. Одоо энэ Ардчилсан намыг хар. Онц их хурал нэртэй эрх мэдлийн төлөөх онц их шуналтай кадрууд хуралдаж байна. Яг сонгуулийн өмнө намаа тонгорох даалгаврыг чухам хаанаас, хэнээс авсан байхав. Эрх баригчдыг 2024 оноос хойш хар. Эрхийнх нь дөрөвний гурав нь шувтрах гээд байхад л сандал суудлын хэрүүл хийгээстэй. Батлангийн сайд нь одоо солигдох гэж байна. Залгаад бусад сайдын асуудал ч яригдана. Засгаа гурав тонгорчихсон, Хуулийн сайдаа тав сольчихсон энэ эрх баригчдаас одоо сайныг хүлээгээд лав дэмий. Гурав дахь Засгийн жолоог атгасан Н.Учралын хувь заяа ч одоо дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж байна. “Беки”-гийн харьяалагддаг ХҮН-ыг ч засгаас жийх тухай яриад эхэллээ.
"Беки" ингээд “CNBC”-д, дараа нь “Евровижн”-д, эцэс сүүлдээ нам нь ч Засгаас жийгдэх нь. Ёстой нөгөө өөрийнх нь дуулснаар “Чамгүйгээр” юм даа...

Сэтгэгдэл ( 0 )