Хууль зүй дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг 100 хувийн санаалаар дэмжлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 09 сарын 17

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр Төрийн ордонд болж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Хурлаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Өчигдөр буюу есдүгээр сарын 16-нд Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Засгийн газраас ХЗДХ-ийн салбарт үүссэн нөхцөл байдал нь салбарын хэвийн үйл ажиллагаа болон олон нийтийн итгэлд нөлөөлөх хэмжээнд хүрсэн гэж үзсэн талаар мэдээлсэн юм.

Г.Тэмүүлэн нь 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд 2016 оноос хойш УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Тэрбээр 2016, 2020, 2024 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр дараалан сонгогджээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
шиба (73.240.33.186)  2026 оны 09 сарын 17

xamgiin turuu d erdenetees hulgailsan munguu ulsad tushaachih tegeed hunii umnu heleh ugtei bolno

0  |  0
ХЗДХ сайд (66.181.186.210)  2026 оны 09 сарын 17

Мэргэжил болон мэргэжлийн чиглэлээр ажилласан туршлагын талаар мэдээлэл өгөхгүй юм.

0  |  0
Top