МАН-ын бүлэг Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

УИХ дахь Монгол ардын намын бүлэг дөнгөж сая хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөхийг дэмжлээ. Бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцоогүй бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн байр суурийг Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар танилцуулсан байна. 

Ардчилсан намын зүгээс эрх баригч намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй, парламентат ёсыг алдагдуулж байна гэж үзэн УИХ-ын чуулганд оролцохгүй бойкотт зарласан юм. Улмаар үүнээс үүдэн Ардын намын бүлэг өчигдөр хуралдан Н.Учралыг Ерөнхий сайд болгох эсэх асуудлыг хэлэлцсэн. Үүнээс улбаалж өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдан, уг хуралд Г.Занданшатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. 

Яг одоо УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Үүний дараа УИХ-ын чуулган хуралдаж Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Cool(66.181.181.165) 2 цагийн өмнө

Cool

0  |  0
Cool(66.181.181.165) 2 цагийн өмнө

Cool

0  |  0
Cool(66.181.181.165) 2 цагийн өмнө

Cool

0  |  0
Top