Ардчилсан намаас Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлаар гурав хоногийн завсарлага авлаа. Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл ажлын гурав хоногийн завсарлага авах хүсэлт гаргаж, УИХ-ын дарга С.Бямбацогт хүсэлтийг зөвшөөрснөөр ийнхүү завсарлага авсан байна.
2027 оны төсөвт тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, төсвийн зарлагыг 43.6 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн тэнцлийг 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар оруулж ирсэн юм. Уг асуудлыг Ардчилсан намын бүлэг хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас ийнхүү завсарлага авчээ.
Ийнхүү өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан өндөрлөлөө.

Сэтгэгдэл ( 1 )
АН -ын тэнэгүүд тэнэгтэх юм аа