Тайванийн парламентын гишүүн хуулийн төсөл хулгайлан, зугтжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 24

Тайванийн парламентын гишүүн Го Го Вэнь гэгч хуулийн төсөл авч зугтсан хэрэг гарчээ.

Парламентын чуулган дээр худал мэдэгдэл хийсэн албан тушаалтнуудыг шийтгэх бүрэн эрхийг парламентад олгох тухай хуулийн төслийг батлуулахгүйн тулд ийн төслийг хулгайлахыг завдсан байна. Түүнийг хуулийн төслийн авч, хаалгаар гүйн гарахад бусад хууль тогтоогчид араас нь хөөж байгаа нь дүрс бичлэгт гарчээ.

Тайванийн парламент тус хуулийн төслийг шөнө дунд болтол хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлэг маш ширүүн өрнөж, зарим гишүүд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэхэд хүрсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top