Трамп Тайваньд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 19

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Тайваньд 400 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээс татгалзжээ. Учир нь Вашингтон Бээжинтэй худалдааны хэлэлцээр байгуулахаар зорьж байна гэж The Washington Post сонин эх сурвалж дурдан мэдээлжээ.

Трампын засаг захиргаа Бээжинтэй харилцаагаа зөөлрүүлэхийг эрмэлзэж байгаагаас гадна Украинд зэвсэг нийлүүлсэн туршлагаас үзвэл АНУ буцалтгүй тусламж үзүүлэхэд бэлэн бус гэдгийг харуулж байна. Харин Цагаан ордны төлөөлөгчийн тодруулснаар, Тайваньд цэргийн тусламж үзүүлэхээс татгалзсан шийдвэр нь эцсийнх биш бөгөөд эргэн харж магадгүй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top