АНУ, БНХАУ хоёр худалдааны гэрээний хүрээний талаар тохиролцоонд хүрчээ. Төслийг тус хоёр улсын тэргүүн нар энэ долоо хоногт болох дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэнэ гэж АНУ-ын сангийн сайд Скотт Бессент мэдэгджээ.
Хэлцэлд TikTok сүлжээний Америкийн талын оролцооны тухай эцсийн тохиролцоо болон Хятадын газрын ховор металлын экспортын хяналтыг чангатгах арга хэмжээг хойшлуулах тухай асуудлуудыг тусгажээ. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар БНСУ-д ирэх пүрэв гарагт уулзах товтой. Бессент Хятадын талтай Малайз улсад болж буй АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын хүрээнд уулзалт хийсэн байна.
Бээжин эл уулзалтыг үр дүнтэй болсныг онцолж талуудын сонирхсон асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд үндсэн зөвшилцөлд хүрсэн гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл ( 0 )