Сүүлийн 11 жилд анх удаа БНХАУ-ын даргын Вашингтонд хийж буй айлчлалын үеэр Ши Жиньпин, Доналд Трамп нар бие биедээ хандан хамтын ажиллагаа, шударга өрсөлдөөнд уриалав.
Пүрэв гарагийн үдэш яриа хэлэлцээний эхний үе өндөрлөсний дараа Хятадын Синьхуа агентлаг удирдагчид Ойрх Дорнод, Украин дахь дайн болон Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар хэлэлцсэн тухай мэдээлжээ.
Ши Жиньпин БНХАУ, АНУ-ын хувьд хамтын ажиллагаа ашигтай, сөргөлдөөн хохиролтой болохыг онцолжээ. Талууд өрсөлдөөний тухай ярихаас зайлсхийх шаардлагагүй. Гэхдээ өрсөлдөөн нь эрүүл байж, тодорхой хил хязгаарыг давах учиргүй. Энэ бол нэг нь ялж, нөгөө нь ялагдах бус харин бие биеийгээ түрүүлэх гэсэн өрсөлдөөн байх ёстой гэв.
Трампын хэлснээр, Хятад, Америкийн эрх баригчид худалдааны харилцааг тэнцвэржүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд АНУ-ын фермерүүдэд Хятадын зах зээлд гарах гарцыг тэлэхээр зорьж байна.
Хятадын удирдагч хоёр улс нь сайн харилцааг эрхэмлэх үүрэгтэй. Учир нь үүнээс дэлхий дахины хувь заяа хамаарна. Өнөөгийн өөрчлөгдөн буй дэлхий ертөнцөд дэлхийн тэргүүлэгч гүрнүүд болохын хувьд БНХАУ, АНУ нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө түүхэн хариуцлага хүлээх нь чухал байна гэж онцлон тэмдэглэжээ.
Талууд хиймэл оюун ухааны технологийн эрчимтэй хөгжлийг хэлэлцэхээр зэхэж буйгаа мэдэгдэв.
Ши Жиньпин манай хоёр улс хиймэл оюун ухааныг зөвхөн сайн сайхны төлөө хөгжүүлж, удирдах боломжтой бөгөөд үүрэгтэй. Бид хиймэл оюуныг үргэлж хүний хяналт дор байлгах ёстой гэв.
АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа үеэр Ши Жиньпин найрсаг харилцааны бэлэгдэл болгон хоёр панда баавгайг Атлантын амьтны хүрээлэнд өгөхөө мэдэгджээ. Тэрбээр мөн ирэх таван жилд АНУ-ын 100 мянган оюутныг солилцооны хөтөлбөрөөр сургах төлөвлөгөөний талаар дуулгасан байна.

Сэтгэгдэл ( 0 )