ӨРНИЙН ЗУРХАЙ: Матрынхан өөртөө халамж тавих цаг нь иржээ

Я.Болор | Zindaa.mn
9 минутын өмнө

Хонь

Өнөөдөр санаа нэгтнүүдтэйгээ хүчээ нэгтгэх өдөр. Харилцан дэмжлэг дээр суурилсан харилцаандаа илүү анхаараарай. Таны үзэл бодлыг хуваалцдаг хүнтэй хамт хүссэндээ илүү хурдан хүрнэ. Хамтын ажиллагааны үр дүн таныг гайхшируулна.

Үхэр

Ойрын хоёр долоо хоногт орлогын шинэ боломжууд нээгдэнэ. Од эрхэсийн байрлал таны орлогыг нэмэгдүүлнэ. Ашигтай санал гэнэт гарч ирэх ч зөвхөн азанд найдах хэрэггүй. Санаачилга гаргаж, шинэ ажил эсвэл нэмэлт орлоготой болох аливаа саналыг хүлээн авахад бэлэн гэдгээ илэрхийлээрэй.

Ихэр

Зарим ихрийнхэн энэ өдрийг бүтэн жил хүлээжээ. Энэ өдөр танд өөрийнхөө ашиг сонирхлыг нэгт тавьж, хүслээ сонсох боломж өгнө. Мөрөөдөл, зорилгоо байнга хоёрт тавиад байвал хэзээ ч хэрэгжихгүй гэдгийг санаарай.

Мэлхий

Хуучин гомдлоо гээж, өнгөрсөн үйл явдалд шаналахаа болих цаг нь иржээ. Энэ өдөр танд өөрийнхөө сэтгэл зүрхийг ойлгох өдөр. Гуниг, гомдол өөрсдөө алга болохгүй. Та ч гэсэн хүчин чармайлт гаргах ёстой.

Арслан

Зүй ёсны амжилтдаа бэлдээрэй. Гэхдээ амжилтаа зөвхөн санаа нэгтнүүдтэйгээ хуваалцаарай. Хамтын төслөө амжилттай дуусгана. Чухал үе шат төгсөж, өөрчлөлтийн үе эхэлж байна.

Охин

Мэргэжлийн ур чадвар нь оргилдоо хүрнэ. Таны амбиц сэргэж, амжилтад хүрэх шинэ боломжууд нээгдэнэ. Сүүлийн хэдэн сар хүрэх гэж тэмүүлсэн зорилго нь бодитоор хэрэгжинэ. Таны хичээл зүтгэл гайхалтай үр дүнд хүрч, ажлын амжилтаараа бахархах сэтгэл төрнө.

Жинлүүр

Хүний арга эвийг олдгоороо алдартай жинлүүрийнхний хэт болгоомжилсон зан нь хүсэндээ хүрэхэд нь тэр бүр тус болдоггүй. Өнөөдөр өөрийгөө болон санасан бодсоноо нээлттэй илэрхийлээрэй. Таагүй сэдвээс зайлсхийх оролдлого нь үр дүнд хүрээгүй, цаашид ч хүрэх нь юу л бол. Тиймээс бодож байгаа зүйлээ шууд хэлэхэд юу саад болж байгаа тухай бодоорой.  

Хилэнц

Амаргүй шийдвэр гаргаж чадалгүй уджээ. Харин өнөөдөр танд эргэлзээгээ тайлах боломж гарч ирнэ. Нөхцөл байдлыг өөр өнцгөөс харж, цаашид ямар алхам хийхээ тодорхойлно. Зөвхөн логикийн тусламжтай зөв хариулт олдохгүй л болов уу. Тиймээс зүрх сэтгэлээ сонсоорой.

Нум

Хувийн амьдралд нь таатай өөрчлөлт гарахад бэлэн байгаарай. Ойр дотнын хүмүүстэйгээ илүү цаг хугацааг өнгөрүүлэх хүсэл төрнө. Хайр сэтгэлийн харилцаагаа бэхжүүлэх, романтик учралын таатай үе тохиож байна.

Матар

Өөртөө халамж тавих цаг нь иржээ. Амралт, сэтгэл санааны тогтвортой байдал чухал болохыг од эрхэс сануулж байна. Эрүүл мэнддээ илүү анхаарах хүсэл төрнө. Массаж, спа салон зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ авч, хүчээ сэлбээрэй.

Хумх

Романтик үе хүлээж байна. Од эрхэс танд хайр сэтгэл, гоо сайхан ертөнцийг нээж байна. Зүрх сэтгэлээ сонсож, харилцаанаасаа юу хүлээж байгаагаа ойлгоорой. Хэн нэгэн таалагдаж байгаа бол мэдрэмжээ нуух хэрэггүй. Хайрын сайхан түүхийн эхлэлийг тавих ч юм билүү.

Загас

Удаан хугацаанд анхаарлын гадна байсан ахуйн асуудлаа шийдээрэй. Гэр бүлтэйгээ амаргүй сэдвийг хөндөж ярилцаарай. Тэргэл саран Ихрийн ордонд жилд нэг л удаа байрладаг тул ойлголцох боломжийг бүү алдаарай. Өмнө нь бухимдал төрүүлж байсан асуудлыг хамаагүй тайвнаар шийдэх боломжтой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top