Баянгол дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийг орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр шинэчилж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Тодруулбал, Зам, тээврийн яам, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ болон БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА), Солонгосын Тээврийн хүрээлэн (KOTI), Хөдөлгөөний аюулгүй байдлын корпорац (KoROAD) хамтран “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийг шинэчилсэн бол энэ удаад Баянгол дүүргийн төвийг мөн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоногложээ.
Ингэснээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагаа болон хорт утааны ялгарлыг дижитал технологийн тусламжтайгаар илүү нарийвчлалтай, шуурхай оношлох боломж бүрдэж байна.
Мөн төслийн хүрээнд автотээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн мэдээллийн нэгдсэн шинэ системийг хөгжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )