ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Я.Болор | Zindaa.mn
9 минутын өмнө

Өнөөдөр 2026.11.24. Энэ оны 328 дахь өдөр бөгөөд он дуусахад 37 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 09 минутад мандаж, 17 цаг 08 минутад жаргана.

Улаанбаатарт үүлшинэ. Өдөртөө 7 хэм, шөнөдөө 18 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Далайн морийг хамгаалах дэлхийн өдөр. Тажикстанд Төрийн далбааны, Туркт Багш нарын өдөр, Японд Үндэсний хоолны өдөр тохиож байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, кино продюсер Лола Глодини, Даниэл Николет, Мередит Паттерсон, Кэтрин Хейгл, Оросын дуучин, жүжигчин Светлана Светикова, АНУ-ын хоккейчин, дэлхийн аварга Жереми Свэйман зэрэг алдартны төрсөн өдөр.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр намын төв хорооны шийдвэрээр Б.Данзан тэргүүтэй Д.Лувсанданзан, Ч.Пүрэвжав, Д.Лосол, Ө.Дэндэв нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг Москва хотноо болох Дорно дахины улс түмний хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд оролцуулахаар шийдвэрлэжээ. Уг хуралд Бошгыг халах Залуучуудын эвлэлээс С.Буяннэмэх, орчуулагчаар Б.Ишдорж нарыг илгээжээ.

1998 оны энэ өдөр Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн удирдлагын асуудлыг хэлэлцэж, Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг огцруулж, оронд нь Д.Дорлигжавыг томилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1221 оны энэ өдөр Чингис хаан Хорезмын эзэнт улсын цэргүүдийг бут ниргэснээр, Төв Азийг бүрэн эзэллээ.

1642 оны энэ өдөр Абель Тасман Австралийн эрэг орчим арал нээж, өөрийнхөө нэрийг хайрлажээ.

1937 оны энэ өдөр Ленинградад дорно дахины судлаачдыг бууджээ.

1961 оны энэ өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблейн цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглал гарсан юм.

1963 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннедиг хөнөөсөн хэргийн цорын ганц сэжигтэн Ли Харви Освальдыг өөр шорон руу шилжүүлэх үеэр үхлийн шарх авчээ.

1976 онд Туркийн зүүн хэсэгт хүчтэй газар хөдөлсний улмаас 4000-5000 хүн амиа алдав.

1989 онд Чехословакт Хамбахилэн хувьсгал гарч, коммунист дэглэмийг унагав.

2012 оны энэ өдөр Банкгладешийн нэгэн оёдлын үйлдвэрт гал гарч, 110 гаруй хүн амиа алдав.

2015 оны энэ өдөр Сирид Оросын “Су-24” онгоцыг Туркийн “F-16C” сөнөөгч онгоц сүйрүүлж, ОХУ, Туркийн харилцаа муудсан билээ.

2022 оны энэ өдөр Криштиану Роналду таван ДАШТ-нд гоол оруулсан түүхэн дэх анхны хөлбөмбөгч болжээ.

Өнөөдөр үс засуулбал өлзийтэй сайн   

Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top