.jpg)
Өнөөдөр 2026.11.20. Энэ оны 324 дахь өдөр бөгөөд он дуусахад 41 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 08 цаг 03 минутад мандаж, 17 цаг 12 минутад жаргана.
Улаанбаатарт үүлэрхэг. Өдөртөө 5 хэм, шөнөдөө 12 хэм хүйтэн байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.
Өнөөдөр Дэлхийн Хүүхдийн өдөр, Үе тэнгийн дээрэлхэлтэй тэмцэх олон улсын өдөр тохиож байна. Их Британид өнөөдөр Хатан хаан Элизабетын хуримын өдөр, Төрийн далбааны өдөр юм. Мексикт Мексикийн хувьсгалын ойн өдөр, Орост Тээврийн ажилтнуудын өдөр бол Украинд Хөдөө аж ахуйн ажилтны өдөр.
Энэ өдөр Америкийн жүжигчин, фото модель Бо Дерек, Шон Янг, Япон, Америк, Оросын уран гулгагч Юко Кавагүти, Украин, Оросын балетчин Сергей Полунин, Их Британийн дуучин Конни Талбот зэрэг алдартан төржээ.
Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:
1910 оны энэ өдөр Мексикийн хувьсгал эхлэв.
1917 онд Бүгд Найрамдах Украин Ард Улсыг зарлан тунхаглажээ.
1962 оны энэ өдөр Карибын хямрал төгсөв.
1979 оны энэ өдөр анх удаагаа өвчтөнд хиймэл цус сэлбэжээ.
1990 оны энэ өдөр цуврал алуурчин Андрей Чикатилог баривчлав.
1998 оны энэ өдөр Олон улсын сансрын станцын эхний модуль болох “Заря”-г Казахстаны Байконур сансрын нисэх буудлаас хөөргөжээ.
2003 онд Истанбулын төвд террорист ажиллагаа болжээ.
2022 оны энэ өдөр Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлжээ. Ойрх Дорнодын бүс нутаг анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авсан билээ.
Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно
Уншигч таны энэ өдрийн ажил өөдрөг бүтэмжтэй байх болтугай!

Сэтгэгдэл ( 0 )